СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Брэндийн сошиал сувгуудыг идэвхтэй, тогтвортой удирдахын сацуу хэрэглэгчтэй хоёр талт харилцаа бий болгож, оролцоог нэмэгдүүлэх замаар брэндийн итгэлцэл, үнэнч хэрэглэгчийн суурийг бэхжүүлэх зорилготой.

СОШИАЛ МЕДИА МЕНЕЖМЕНТ
Брэндийн бүх сошиал сувгыг (Facebook, Instagram, TikTok, LinkedIn гэх мэт) стратегийн дагуу удирдаж, контентын тогтмол урсгал, брэндийн дуу хоолой, хэрэглэгчийн оролцоог тогтвортой хадгална. мөн Сувгуудын гүйцэтгэлийг хянаж, шаардлагатай үед оновчлол хийнэ.

КОММЮНИТИ ОРОЛЦОО
Хэрэглэгч, дагагчидтай идэвхтэй харилцаж, санал сэтгэгдэлд цаг тухайд нь хариу өгч, брэндийн эргэн тойронд идэвх, итгэлцэл зонхилсон орчныг бүрдүүлнэ. Мөн хэрэглэгчийн сэтгэгдлийг цуглуулж, стратегид тусгана.

ПОСТ МЕНЕЖМЕНТ
Сошиал сувгуудад нийтлэх контентыг төлөвлөх, цагийн хуваарь гаргах, байршуулах, үйцэтгэлийн үзүүлэлтүүдийг (reach, engagement, CTR гэх мэт) хянаж, улмаар тогтмол сайжруулалт хийх үйл явцыг удирдана.

БҮҮСТ МЕНЕЖМЕНТ
Сошиал сурталчилгааны төлөвлөлт, төсөв хуваарилалтыг зох ицуулж, зорилтот бүлэг болон кампанит ажлын гүйцэтгэлийг оновчлох ажлыг хариуцна. уг ажил Зар сурталчилгааны ROI болон үр дүнг хамгийн өндөр түвшинд хүргэхэд чиглэнэ.