БРЭНД & КОНТЕНТ СИСТЕМ
Брэндийн үнэ цэн, ялгарал, танигдах байдлыг тодорхой, тууштай контентын системээр дамжуулан бүрдүүлж, зорилтот хэрэглэгчдэд нөлөөтэй, тогтвортой харилцаа үүсгэх зорилготой.

КОНТЕНТ СТРАТЕГИ БА ТӨЛӨВЛӨЛТ
Брэндийн зорилго, зорилтот хэрэглэгч болон сувгуудтай уялдуулан контентын ерөнхий чиглэл, сэдэв, мессежийн бүтэц, түгээлтийн давтамж, календарь төлөвлөлтийг боловсруулна. Ингэснээр контент нэгэн зорилготой, тогтвортой нөлөөтэй систем болж ажиллана.

ВИДЕО ПРОДАКШН
Контентын санааг зохиолоос эхлэн хөгжүүлж, зураг авалт, найруулга, эвлүүлэг, өнгө засвар зэрэг бүх үйлдвэрлэлийн үйл явцыг гүйцэтгэнэ. уг ажил нь Брэндийн мессежийг визуал хэлбэрээр хүчтэй, ойлгомжтой хүргэхэд чиглэнэ.

ФОТО ПРОДАКШН
Брэндийн дүр төрх, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон кампайныг мэргэжлийн түвшинд гэрэл зурагт буулган, пост үйлдвэрлэл (retouch, color correction) хийж, маркетингийн бүх сувагт ашиглах боломжтой визуал контентыг бий болгоно.

ДИЗАЙН
Сошиал сувгууд болон уламжлалт маркетингд ашиглагдах график контентыг брэндийн визуал identity-д нийцүүлэн боловсруулна. Ингэснээр бүх харилцаа холбоо нэгэн хэв маяг, танигдах дүр төрхтэй болно.

3D БҮТЭЭЛ
Бүтээгдэхүүн, орчин, консепцыг 3D моделчлол, рендеринг, хөдөлгөөнт дүрслэлээр илүү бодит, анхаарал татам хэлбэрт оруулж, контентын илэрхийлэмжийг шинэ түвшинд хүргэнэ.