top of page

ИТГЭЛ ДААХ RAV4

TOYOTA MONGOLIA

RAV4_posters_concept_4A 1.png
RAV4_posters_concept_6A 1.png
RAV4_posters_concept_5A 1.png

БҮТСЭН ТҮҮХ

2019 онд Toyota-гийн домогт SUV болох RAV4 загвар Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрсэн ч тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал бидэнд амаргүй даалгаврыг өгсөн билээ. Яг энэ үед дизайн, технологийн тоноглолын хувьд шинэлэг харагдах боловч үнийн хувьд харьцангуй хямд хятад автомашинууд Монголын зах зээлд хүч түрэн орж ирэв.  

СТРАТЕГИ & СУДАЛГАА

SERVICE

БРЭНД & КОНТЕНТ

ГҮЙЦЭТГЭЛ & ТҮГЭЭЛТ

СОШИАЛ & КОММЮНИТИ

Ингээд RAV4-ийг хятад автомашинуудтай шууд харьцуулах хандлага газар авч, Toyota брэндийн хамгийн чухал үнэ цэн болох чанар, аюулгүй байдал нь маркетингийн өнгөцхөн харьцуулалтад бүдгэрсээр байлаа. Тиймээс бидэнд RAV4-ийг Монгол орны цаг уур, хатуу ширүүн нөхцөлд хамгийн найдвартай итгэл даах сонголт гэдгийг ойлгуулах шаардлага үүссэн юм.
RAV4-ийн гол ялгарал нь 30 гаруй жилийн түүхэн хувьсал болон технологийн тасралтгүй хөгжил гэдэг. 1994 оноос өнөөдрийг хүртэл RAV4 нь таван үе дамжин хөгжиж, үе бүрдээ автомашины ертөнцөд шинэлэг стандартыг тогтоосоор ирсэн онцлогтой. Харин шинэ үеийн загвар нь Toyota-гийн TNGA платформд суурилсан тул аюулгүй байдал, жолоодлогыг шинэ түвшинд гаргаснаараа онцлогтой. 

484905928_1071907394977073_3442020688064796310_n 1.png
484915010_1072229134944899_5603581333025019435_n 1.png

Иймд бид дөрвөн сарын турш үргэлжлэх ИТГЭЛ ДААХ RAV-4 кампанит ажлыг ийнхүү эхэлсэн билээ. Харин сурталчилгааг хаа сайгүй байршуулахаас илүү хэрэглэгч өөрөө ч мэдэлгүй мэдээллийг хүлээн авдаг хэсгүүдэд байршуулсан юм. Тухайлбал: 
Лифт: Хүн лифтэнд суух 15-30 секундийн хугацаанд бодох ч завдалгүй явдаг ч өөрийн мэдэлгүй RAV4-ийн сурталчилгааг харжээ 
Автобус: Хотын түгжрэлд зогсож буй хэдэн мянган жолооч нарын өмнө буюу автобус дээр RAV4-ийн зарлал харагдана. 
Нөлөөлөгчид: Бид инфлүнсерүүдэд манай машиныг сурталчлаад өг гэж үүрэг өгөлгүй тэдний амьдралын хэв маягт (аялал, гэр бүл, ажил) RAV4 яаж саадгүй зохицож байгааг харуулахыг зорьсон юм. 

Энэ л үед бид дөрвөн сарын турш үргэлжлэх "ИТГЭЛ ДААХ RAV4" кампанит ажлаа эхлүүлсэн билээ. Тус ажлын хүрээнд бид хаа сайгүй нүсэр сурталчилгаа байршуулах уламжлалт арга барилаас татгалзаж хүмүүсийн өөрсдөө ч анзааралгүй мэдээллийг хүлээж авах тэр л цэгүүдэд оновчтой хүрч ажиллах стратегийг баримталсан билээ. Итгэл даах RAV4 кмпанит ажил нь тус загварыг зах зээлийн эгзэгтэй үед найдвартай, итгэлт хүлэг гэх байр сууринд нь тогтоон барьснаараа онцлог билээ. Хэрэглэгчид үнийн мэдрэмжтэй байж болох ч, аюулгүй байдал болон урт хугацааны үнэ цэнийг Toyota-д даатгах нь хамгийн найдвартай гэдгийг бид баримт, өгөгдөл болон сувгийн зөв менежментээр баталж чадсан. 

НИЙТ ҮЗЭЛТ

13,146,299

СОШИАЛ СУВАГ

6,100,172

УЛАМЖЛАЛТ СУВАГ

23,616,696

NEXT PROJECT

LUNAR NEW YEAR 2026

LEXUS MONGOLIA

МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛЫГ RX, NX ЗАГВАРЫН АВТОМАШИНУУДТАЙ ХОСЛУУЛАН ЦАГААН САРЫН СЭДЭВТЭЙ ЗУРАГ АВАЛТ ХИЙЖ, БРЭНДИЙН ҮНЭ ЦЭН, ӨНГӨ ТӨРХИЙГ ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ КАМПАНИТ АЖИЛ.
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛЫГ RX, NX ЗАГВАРЫН АВТОМАШИНУУДТАЙ ХОСЛУУЛАН ЦАГААН САРЫН СЭДЭВТЭЙ ЗУРАГ АВАЛТ ХИЙЖ, БРЭНДИЙН ҮНЭ ЦЭН, ӨНГӨ ТӨРХИЙГ ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ КАМПАНИТ АЖИЛ.

( SERVICE , SERVICE , SERVICE )

ZURAG

2.29_ART_3_LNY_LEXUS 3.png
bottom of page