БОДИТ ТУРШЛАГА & АРГА ХЭМЖЭЭ
Брэндийн үнэ цэн, мессеж, дүр төрхийг хэрэглэгчдэд зөвхөн дижитал орчинд бус бодит туршлагаар мэдрүүлэх замаар сэтгэл хөдлөлийн холбоо бий болгож, брэндийг илүү гүн, дурсамжтай байдлаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

АРГА ХЭМЖЭЭНИЙ КОНСЕПЦ БОЛОВСРУУЛАХ
Арга хэмжээний үндсэн зорилго, сэдэв, бүтэц, оролцогчдын туршлагыг тодорхойлж, брэндийн мессежтэй уялдсан цогц консепц боловсруулна.

АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ
Бүх шатны төлөвлөлт, багийн зохион байгуулалт, хугацаа, төсөв, гүйцэтгэлийн уялдаа холбоог удирдаж, арга хэмжээг эхнээс нь төгсгөл хүртэл саадгүй хэрэгжүүлнэ.

БАЙРШЛЫН МЕНЕЖМЕНТ
Арга хэмжээний зорилго, оролцогчдын тоо, форматад тохирсон байршлыг сонгож, орчны зохион байгуулалт, логистикийг бүрэн хариуцна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАЛТ
Дуу, гэрэл, дүрс, тайзны шийдэл зэрэг техникийн бүх шаардлагыг төлөвлөж, суурилуулалт болон ажиллагааны найдвартай байдлыг хангана.

ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨЛТ
Арга хэмжээний урсгал, цагийн хуваарь, илтгэл, үзүүлбэр, оролцооны хэсгүүдийг нарийн төлөвлөж, логик дараалалтай, сонирхол татахуйц хөтөлбөр боловсруулна.

КЭТЕРИНГ ЗОХИЦУУЛАЛТ
Оролцогчдын хэрэгцээ, арга хэмжээний хэв маягт тохирсон хоол, уух зүйлсийн сонголтыг зохион байгуулж, үйлчилгээний чанар, цагийн зохицуулалтыг бүрэн хянаж ажиллана.
©
2006-2026 ARIGV MARKETING AGENCY